Калифорни муж: Сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно
Анд нөхдийн мэдээ
2024-09-24
АНУ-ын Калифорни муж сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг хязгаарлах, хориглох хууль баталж, мужийн амбан захирагч Кэвин Ньюсом гарын үсэг зурсан байна. Энэ хуулиар 2026 оны долдугаар сарын 1-ний дотор сургуулийн хотхонд ухаалаг утас хэрэглэхийг хориглох, хязгаарлах бодлого тогтоож, Боловсролын газраас таван жил тутамд бодлогын үнэлгээ хийх ажээ. Мужийн захирагч хэлэхдээ, энэхүү хууль нь сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал болон бусад сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг үүсгэдэг ухаалаг гар утасны хэт их хэрэглээг хязгаарлах зорилготой бөгөөд сурагчид ухаалаг утсанд бус, эрдэм ном, нийгмийн сайн сайханд анхаарлаа төвлөрүүлэхэд тус болно гэжээ. Тус мужид улсын сургуулийн сурагчдын тоо ойролцоогоор 5.9 сая байна. Америкийн өсвөр насныхан өдөрт дунджаар 4.8 цагийг ухаалаг гар утас ашиглахад зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Нийгмийн Эрүүл Мэндийн Үйлчилгээний Хорооны (PHSCC) захирал Вивек Мурти өсвөр насны хүүхдэд олон нийтийн сүлжээг өдөрт 3 цагаас илүү хугацаагаар ашиглуулахгүй байх захирамж гаргасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.