Холливүүдийн жүжигчин Мерил Стрип афган эмэгтэйчүүдийн төлөө дуугарав
Анд нөхдийн мэдээ
2024-09-24
Холливүүдийн жүжигчин Мерил Стрип дэлхийн удирдагчдад хандан Афганистан дахь эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд анхаарлаа хандуулахыг уриалав. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалтын өмнө Нью-Йорк дахь төв байранд болсон Афганистан дахь эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаарх бага хуралд оролцохдоо ийн уриалсан байна. Мерил Стрип “Өнөөдөр Афганистаны нийслэл Кабул хотод эмэгчин муур эмэгтэйчүүдээс илүү эрх чөлөөтэй байна. Учир нь муур гадаа суугаад нүүрээ наранд дураараа ээж чадаж байна шүү дээ" гэжээ. Улмаар тус улсад модны хэрэм цэцэрлэгт хүрээлэнд орж болж байхад охид эмэгтэйчүүдэд тийм дайны ч эрх байхгүй байгааг, шувууд дураар дуулан жиргэж чадаж байхад тэндхийн бүсгүйчүүдэд дуу хоолойгоо өндөрсгөх ч эрх байхгүй байгааг онцлон шүүмжилсэн байна. Энэ нь талибанчуудын саяхан баталсан Ёс суртахууны хуулийг шүүмжилсэн хэрэг хэмээн мэргэжилтнүүд тайлбарлажээ. Ёс суртахууны хууль эмэгтэйчүүдийн эрхийг боогдуулсан 35 зүйлтэй бөгөөд эмэгтэйчүүд биеэ бүрэн халхлах ёстой, олон нийтийн газар дуугаа өндөрсгөх эрхгүй хэмээн зааажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.