images

Гэрээслэлийн дагуу 100 жил хадгалсан зоосны цуглуулга 14 сая еврогоор зарагдав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-20


   100 жилийн өмнө өөд болсон зоос цуглуулагчийн гэрээслэлийг үр хойчис нь чанд сахин биелүүлснээр түүний цуглуулгыг маш өндөр үнэ хүргэсэн байна. CNN агентлагийн мэдээлснээр, Дани улсын нийслэл Копенгаген хотод зоос цуглуулагч агсан Бруны хувийн цуглуулгын 20 мянган зоос бүхий цуглуулгыг дуудлага худалдаанд оруулснаар 286 ширхэг зоос 14 сая еврогоор зарагджээ. Цуглуулга дотор 15-р зууны сүүл үеэс хойш цуглуулсан Дани, Норвеги, Швед зэрэг орны алт, мөнгөн зоос, мөн Скандинавын хамгийн эртний алтан зоос багтсан байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр цуглуулгын эзэн Брун 1852 онд төрсөн, бага залуугаасаа бизнес хийсэн чинээлэг нэгэн байжээ. Тэрбээр багаасаа зоос цуглуулах сонирхолтой байсан бөгөөд санхүүгийн боломжтой болсон хойноо энэ сонирхлоо улам хөгжүүлж 1885 онд Данийн зоос цуглуулагчдын нийгэмлэгийг үүсгэн байгуулсан байна. 1923 онд өөд болохдоо “100 жилийн дараа миний цуглуулгыг арилжаанд оруулж болно” гэсэн гэрээслэл үлдээжээ. Үр удам нь түүний гэрээслэлийн дагуу зоосны цуглуулгыг 100 жил хадгалсан хойно ийнхүү дуудлага худалдаанд оруулсан аж. Дуудлага худалдааг зохион байгуулагчид "Энэ бол зах зээлд гарсан хамгийн үнэ цэнтэй зоосны цуглуулга учраас даатгалд хүртэл хамруулсан” хэмээн онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.