images

Поп дуучин Леди Гага хүйсийнхээ тухай цуурхалд ямар хариу өгөв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-20


   Хориод наснаасаа хойш "Эмэгтэй хүн биш, эр хүйстэй" гэсэн хардлага, цуурхалд автсаар ирсэн поп од Леди Гага үүнийг няцааж, дэлгэрэнгүй тайлбар хийхгүй явсаар байгаагаа тайлбарлажээ. CNN телевизийн мэдээлснээр, тэрбээр саяхан "The Future with Bill Gates" кинонд тоглосон нь “Netflix" платформоор гарсан тул энэ тухай нэвтрүүлэгт орж ярилцлага өгөхдөө өөрийнхөө хүйсийн талаарх хардлагад хариу өгчээ. Л.Гага "Би дэлхийн өнцөг булан бүрд аялан тоглолт хийж, цомгоо сурталчилсан. Бараг ярилцлага болгонд хөтлөгчид надаас ийм улиг болсон инээдтэй асуулт асуудаг" гээд энэ тухайд “За, та нарынхаар тийм байлаа гэж бодъё. Энэ тийм аймшигтай зүйл мөн үү? Яагаад ийм утгагүй зүйлд би дэмий цагаа үрж, эр, эм эсэхээ тайлбарлаж суух ёстой юм бэ? Миний жинхэнэ шүтэн бишрэгчид үүнийг ойшоодоггүй, би ч ийм ор үндэсгүй зүйлд төдийлөн анхаардаггүй” хэмээн хариулжээ. Улмаар хүмүүст хандаж ийм маягийн ор үндэсгүй цуурхал, хов живд хариу өгч тайлбарлах тусам улам газар авдаг гэдгийг хэлээд огт ойшоохгүй орхих нь дээр байдгийг зөвлөсөн байна. Эцэст нь "Би 20 настайгаасаа хойш ийм худал цуурхалыг сонссоор байж дөжирсөн. Энэ үнэхээр инээдтэй зүйл” гэсэн тайлбар өгчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.