images

Пакистан эр охиныхоо толгой дээр яагаад камер суурилуулсан бэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-20


   Саяхан нэгэн пакистан эр охиныхоо аюулгүй байдлыг хангах үүднээс толгой дээр нь хяналтын камер суурилуулсан нь магтаал, шүүмжлэл зэрэг дагуулж байна. Энэ тухай Энэтхэгийн “Wion” сайт мэдээлсэн бөгөөд охиноос ярилцлага авчээ. Түүнээс хэн ийм камер суулгасныг асуухад “Аав маань миний аюулгүй байдлыг хангах үүднээс суулгаж өгсөн” гээд өөрөө ч үүнд дуртай байгаагаа хэлсэн байна. Охины аав ноён А хэлэхдээ “Карачи хотод охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал огт хангагдаагүй, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, амь насанд нь халдах зэрэг гэмт хэрэг гарсаар байна. Хайртай охиноо ийм балмад үйлдлээс хамгаалахын тулд надад үүнээс өөр арга алга” гэж хариулжээ. Түүний энэ үйлдлийг цахим хэрэглэгчид ихэнхдээ дэмжин сайшааж, “Гүнжийнхээ толгой дээр титэм асааж өгсөн аав” гэж нэрлээд “Пакистан улсын нөхцөл байдлыг авч үзвэл энэ нь байж болох зүйл” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.