Хятад эр хүүхдээ цахим донтолтоос хамгаалахын тулд гэрээ тоглоомын шилтгээн болгожээ
Анд нөхдийн мэдээ
2024-09-20
Хятадын Хэнань мужийн Жэнжөү хотын иргэн 35 настай эр бага насны охиноо ухаалаг утасны донтолтоос ангижруулахын тулд гэр орноо тоглоом зугаацлын шилтгээн болгон хувиргажээ. Тэрбээр охин нь гар утас, таблетын дэлгэцийн өмнө хэтэрхий их цагийг өнгөрөөж байгаад санаа зовж, түүний анхаарлыг өөр зүйлд хандуулахын тулд галт тэрэгний зам, тетрис зэрэг 300 орчим тоглоом хийсэн байна. Тухайлбал, жижиг өрөөгөө Микки Маусын өрөө болгон тохижуулж, ягаан ширээ, цэнхэр сандал, олон өнгийн гэрэл суурилуулж, жижиг зурагт хүртэл байрлуулжээ. Улмаар луу жилийг бэлгэдэж гал тогооны өрөөндөө дөрвөн метр урттай аварга ягаан луу урласан байна. Энэ тухай буюу хүүхдэдээ тоглоом урлаж өгөх аргын талаар дүрс бичлэг хийн “Douyin” цахим сүлжээнд байршуулсан бөгөөд удалгүй гурван сая гаруй дагагчтай болж, олон хүнээс талархлын үг хүлээн авчээ. Сүүлийн үед дэлхий даяар хүүхэд залуус ухаалаг утсанд донтох нь түгээмэл үзэгдэл болж, зарим улс оронд ухаалаг утасны хэрэглээнд хатуу зохицуулалт хийхийг уриалж эхлээд байгаа юм. Өнгөрсөн оны наймдугаар сард Хятад улс хүүхэд залуучуудыг ухаалаг төхөөрөмжид донтох, зохисгүй мэдээлэлд автахаас сэргийлэхийн тулд ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цагаар хязгаарлах удирдамж гаргасан ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.