В.Зеленский: Ялалтын төлөвлөгөө бэлэн болсон
Анд нөхдийн мэдээ
2024-09-19
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский дайнд ялалт байгуулж энх тайвныг тогтоох ялалтын төлөвлөгөө бэлэн болсныг мэдэгдэв. “Reuters” агентлагийн мэдээлснээр тэрбээр өчигдөр цахимаар үг хэлэхдээ "Өнөөдөр бид ялалтын төлөвлөгөөгөө боловсруулж дууслаа. Ялалтын гол гол чиглэлүүд болон шаардлагатай нэмэлт нарийвчилсан мэдээллийг бүрэн тодорхойлсон" гэсэн байна. Улмаар үүнийг хэрэгжүүлэх шийдэмгий байдал хамгийн чухал болохыг цохон тэмдэглэжээ. Өнгөрсөн сард В.Зеленский Оросын түрэмгийллийн эсрэг ялалт байгуулах төлөвлөгөөг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд өргөн барина гэж мэдэгдэж байсан юм. Энэхүү төлөвлөгөөгөө ирэх долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохдоо танилцуулах төлөвтэй байна. Тэрбээр өмнө нь 2022 оны эцэс гэхэд Оросын бүх цэргийг гаргах, ЗХУ-ын дараа тогтоосон Украины хилийг сэргээх, Украинд түрэмгийлсний хариуцлагыг Орост хүлээлгэх аргачлал зэргийг тусгасан энхийн төлөвлөгөөг танилцуулж байсан. Мөн газар нутгаа эргүүлэн авахаас наана Оростой ямар ч хэлэлцээр хийхгүй гэж мэдэгдсээр ирсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.