Калифорни муж: Хиймэл оюунаар жүжигчдийн дуу хоолойг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно
Анд нөхдийн мэдээ
2024-09-19
АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом хиймэл оюун ухааны тусламжтайгаар жүжигчдийн дуу хоолойг зөвшөөрөлгүй ашиглахаас хамгаалах хуулийн төсөлд гарын үсэг зурсан тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Хуулийн төсөлд, дижитал контент бүтээхдээ Холливүүдийн жүжигчид болон бусад уран бүтээлчдийн зөвшөөрөлгүйгээр хиймэл оюун ухаан ашиглахыг хориглосон байна. Одоо үйлчилж буй хуулийн заалтууд энэ тал дээр хоёрдмол утгатай байгааг цэгцэлж, студид хиймэл оюун ухаан ашиглан жүжигчдийн дуу хоолойны хуулбарыг зөвшөөрөлгүй үйлдсэн тохиолдолд гэрээг цуцлах заалт оруулжээ. Хууль 2025 оноос хэрэгжиж эхэлнэ. Мужийн захирагч "Энэ хуулийн төсөл нь ажилчдын эрхийг хамгаалахаас гадна энэ салбарыг илүү хөгжүүлэх боломж олгоно” гэжээ. Мөн өөд болсон алдартнуудын өв залгамжлагчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг нь ашиглах, арилжаанд оруулахыг хориглох тухай хуулийн төсөлд мөн гарын үсэг зурав. Холливүүдийн жүжигчид, уран бүтээлчдийн холбооны ерөнхийлөгч Фран Дрешер энэхүү мэдээг баяртайгаар хүлээн авч "Өнгөрсөн жилээс хойш бидний шаргуу тэмцэж буй хиймэл оюун ухаантай холбоотой хамгаалалтыг Калифорни муж хууль болгон өргөжүүлсэн онцгой өдөр" хэмээн тэмдэглэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.