images

Өмнөд Солонгос: Дуучин IU эмзэг бүлгийнхэнд 225 сая вон хандивлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-18


   Өмнөд Солонгосын дуучин IU анхны тоглолтоо хийсний 16 жилийн ойгоо тохиолдуулан Солонгосын хүүхдийн эдгэшгүй өвчинтэй тэмцэх нийгэмлэг, Ахмад настанд сүү хүргэх үйлчилгээ, Хүүхэд асран хүмүүжүүлэх газар зэрэг байгууллагад “IU-Aena” нэрээр нийтдээ 225 сая вон хандивлав. Хандивын мөнгийг нэн ховор, эдгэршгүй өвчнөөр шаналж буй хүүхдүүдэд эмчилгээ хийх, боловсрол олгох, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрт тав тухтай орчин бүрдүүлэх зэрэг үйлсэд зориулахыг хүссэн байна. Тэрбээр жил бүр хүүхдийн баяр, шинэ жилийн баяр болон төрсөн өдрөөрөө нийгмийн эмзэг бүлгийнхэнд хандив өргөсөөр ирсэн юм. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард амьжиргааны түвшин доогуур иргэдийн дулааны зардалд дэмжлэг үзүүлж, мөн өнгөрсөн тавдугаар сард төрсөн өдрөө тохиолдуулан Нийгмийн халамжийн газарт 200 сая вон хандивласан байна. Дуучин бүсгүй энэ сарын 21, 22-ны өдөр Сөүлийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнд бие даасан тоглолт хийх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.