Ираны шоронд хоригдож байсан австри эмэгтэй суллагдав
Анд нөхдийн мэдээ
2024-09-18
Ираны шоронд хоёр жил гаруй хоригдсон Австрийн иргэн, 29 настай Кристиан Вебер хэмээх бүсгүй суллагдсан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Мөн энэ тухай Австрийн ерөнхий сайд Карл Нехаммер Х хуудсандаа мэдээлж, “Тусгай элч, Гадаад хэргийн яам болон Тегеран дахь ЭСЯ-ны хүчин чармайлтын ачаар Кристиан Вебер хугацаанаасаа өөмнө суллагдлаа” гэсэн байна. Харин Ираны “Mizan News” мэдээллийн агентлаг түүнийг “Ираны Баруун Азербайжан мужид үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө шийтгэл хүлээж ял эдлээд суллагдсан” гэж мэдээлсэн ч ялын талаар тухайлан дурдаагүй байна. Австрийн өдөр тутмын “Standart” сонинд бичсэнээр К.Вебер 2022 оны наймдугаар сарын 25-нд машинтайгаа аялж яваад Турк улсаас Ираны хил давахдаа саатуулагджээ. Иран улс түүнийг Америк, Их Британийн тагнуулын байгууллагын даалгавар биелүүлсэн, аюултай зэвсэг эзэмшсэн хэмээн буруутгасан бөгөөд тагнуулын хэрэгт буруугүй нь тогтоогдсон хэмээн Австрийн хэвлэлүүд бичжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.