Дэлхийн хамгийн ууган сониныг цахим мэдээний компани худалдаж авна
Анд нөхдийн мэдээ
2024-09-18
Дэлхийн хамгийн уугуул хэвлэл болох Их Британийн “The Observer” сониныг цахим мэдээний гарааны компани худалдан авахаар болсон тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Мэдээнд дурдсанаар тус сониныг эзэмшдэг Их Британийн “Guardian Media” групп “Tortoise Media” гарааны компанитай тохиролцоонд хүрсэн аж. “Tortoise Media” компани “The Observer” сониныг худалдан авч 25 сая паундын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа цахим хуудсандаа мэдээлжээ. Тэд ням гарагийн цаасан сониныг үргэлжлүүлэн гаргах боловч подкаст, мэдээллийн товхимол, шууд нэвтрүүлэг зэрэг контентыг нэгтгэсэн дижитал хувилбарыг бий болгоно гэдгээ мэдэгдсэн байна. “The Observer” сонин нь 1791 онд анхлан гарч эхэлсэн бөгөөд 230 гаруй жилийн түүхтэй тус сониныг 1993 онд “Guardian Media” групп худалдаж авсан юм. Харин “Tortoise Media” компанийг Их Британийн “Times” сонин болон BBC агентлагт гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан сэтгүүлч Жэймс Хардинг 2019 онд үүсгэн байгуулсан байна. Тэрбээр “The Observer" бол мэдээний хамгийн том сонин юм. Тийм болохоор хэвлэмэл болон дижитал хэвлэлийн цаашдын ирээдүй гэрэлтэй гэдэгт итгэж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.