images

“Мета” компани Оросын зарим мэдээллийн хэрэгсэлд хориг тавив

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-17


    “Мета” компани Фейсбүүк болон Инстаграм платформдоо RT зэрэг Оросын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг оруулахыг хориглож байгаагаа мэдэгдэв. Мэдэгдэлдээ "Бид сайтар бодож үзсэний эцэст одоо явуулж буй Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг сүлжээндээ оруулахгүй байхаар болсон” гээд үүнд Оросын "Россия Сегодня”, RT зэрэг хэвлэлийн нэрийг дурдсан байна. Өнгөрсөн 13-ны өдөр АНУ-ын Төрийн департамент Оросын RT болон зарим хэвлэлүүд тагнуулын нууц ажиллагаанд оролцох, Украины дайнд шаардлагатай зэвсгийг худалдан авахад дэмжлэг үзүүлэх зэрэг хэвлэл мэдээллээс гадуурх үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж, хориг арга хэмжээ авч эхэлсэн юм. Мөн Төрийн департаментын харьяа Хуурамч мэдээллийн эсрэг байгууллага болох “Global Engagement Center”(GEC)-ийн тэргүүн Жеймс Рубин “RT бол дэлхий даяар олон сая хүнд суртал ухуулга, худал мэдээлэл түгээдэг байгууллага” хэмээн онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.