images

Ж.Байден Д.Трамптай утсаар ярив

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-17


   АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн хоёр сарын хугацаанд хоёр дахь удаагаа халдлагад өртсөн Дональд Трамптай өчигдөр утсаар ярьсан байна. Цагаан ордны албаны хүний мэдээлснээр, ерөнхийлөгч түүний бие эрүүл, эсэн мэнд байгаад сэтгэл тайвширснаа илэрхийлж найрсаг дотно яриа өрнүүлсэн бөгөөд Д.Трамп өөрт нь санаа тавьж утсаар ярьсанд талархаж буйгаа хэлжээ. Харин Д.Трамп “Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа "Гэмт этгээд Ж.Байден, К.Харрис нарын үгэнд хэт автаж ийм үйлдэл хийсэн" хэмээн шүүмжилсэн байна. Түүнийг өнгөрсөн 15-ны өдөр Флорида дахь гольфын талбайдаа гольф тоглож байхад галт зэвсэгтэй халдахыг завдсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.