Мэргэжлийн бус анхны сансрын нисэгчдийн баг эх дэлхийдээ эргэж ирэв
Анд нөхдийн мэдээ
2024-09-16
Түүхэнд анх удаа сансрын аялалд гарсан мэргэжлийн бус, энгийн иргэдийн “Polaris Dawn” багийн гишүүд таван өдрийн нислэгээ амжилттай дуусгаж эх дэлхийдээ эргэж ирлээ. CNN телевизийн мэдээлснээр, багийн гишүүд болох 41 настай тэрбумтан Жаред Айзэкмэн, агаарын цэргийн хүчний чөлөөнд гарсан нисгэгч, 50 настай Скотт Кидд Потти, 30 настай инженер бүсгүй Сара Гиллиз, 38 настай Анна Менон нар сансрын аяллаа амжилттай хийж, далайд эсэн мэнд буужээ. Тэдний хөлөг агаар мандалд орохдоо 27 мянган км/цагийн хурдтай нисч, Цельсийн 1900 хэмийн халууныг туулж гарсан байна. Улмаар зууван тойрог замаар дэлхийг зургаан удаа тойрч, 1400 км-ийн өндөрт хүрчээ. Багийн гишүүд хамар, хоолойдоо дурангийн аппарат суулгаж амьсгалын замыг хальсанд буулган урт хугацааны сансрын нислэг хүний биед хэрхэн нөлөөлж буй талаар шинжлэх ухааны 40 туршилт хийжээ. Түүгээр үл барам С.Гиллиз "Оддын дайн" киноны аяыг хийлээр тоглож бичлэг хийн эх дэлхий рүү илгээсэн байна. НАСА-гийн ерөнхийлөгч Билл Нэльсон "Энэ бол арилжааны сансрын нислэгийн салбарын хувьд том үсрэлт” хэмээн үнэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.