АНУ, Их Британийн удирдагчид уулзаж, Украиныг дэмжсээр байгаагаа нотлов
Анд нөхдийн мэдээ
2024-09-16
АНУ-д айлчилсан Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж, Украинтай эв санааны нэгдэлтэй байгаагаа дахин нотлов. Харин Их Британид үйлдвэрлэсэн "Storm Shadow" болон Америкт үйлдвэрлэсэн ATACMS зэрэг алсын тусгалын цохилтын пуужингийн хэрэглээнд тавьсан хязгаарлалтыг цуцлах шийдвэр гараагүй байна. Хэрэв ийм шийдвэр гарвал байдал улам дордож, Орос болон Барууны орнуудын хооронд шууд мөргөлдөөн үүсч болзошгүй гэсэн болгоомжлол байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Тэд Цагаан ордонд уулзаж, Украины дайн болон Палестины Газын зурвас дахь мөргөлдөөний талаар хэлэлцсэн байна. Уулзалтын дараа Ж.Байден Украины дайны талаар “В.Путин энэ дайнд ялахгүй нь тодорхой. АНУ Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэхэд Их Британитай хамтран ажиллана" гэжээ. Мөн тэд Иран болон Хойд Солонгос улс Орост зэвсэг нийлүүлж, Хятад улс Оросын батлан хамгаалах аж үйлдвэрийн баазыг дэмжиж байгаад гүнээ түгшиж байгаагаа илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.