Бразилийн Үндэсний музей Дани улсаас эртний ховор олдвороо буцаан авав
Анд нөхдийн мэдээ
2024-09-13
Бразилийн Рио-де-Жанейро хотын үндэсний музей тус нутгийн уугуул иргэдийн шүтээн болсон эртний “Tupinamba” омгийн нөмрөгийг олон зуун жилийн дараа Данийн үндэсний музейгээс буцаан авсан байна. Энэхүү нөмрөгийг уугуул иргэдийн бөө, удган нар уламжлалт зан үйлд хэрэглэдэг зүйл байжээ. Тогос шувууны өдөөр хийсэн уг нөмрөг дэлгэсэн үедээ 1.8м урт хэмжээтэй. Энэ ховор эдийг Португалийн колончлолын үед Европт авчирсан бөгөөд 1689 оноос хойш Копенгагены музейд хадгалагдаж байсан аж. Эртний шүтээн нь уугуул нутагтаа эргэж ирсэнд нутгийн иргэд музейн ойролцоо олноор цугларан баяр хөөр болон угтаж авсан тухай AFP агентлаг мэдээлэв. Тус улсын Засгийн газар цаашид дэлхий даяар тархсан олдворуудыг буцаан авахаар ажиллаж байна. Одоогоор 8000 орчим өрхтэй гэгддэг “Tupinamba” омгийнхон загас агнуур, газар тариалан эрхлэн амь зуудаг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
GANAA
FASHIST ULAAN OROSUUD MONGOLOOS DEEREMDSEN ZUILEE HEZEE BUTSAAJ UGUH YUM BOLOO
2024-09-14
Хариулах (0) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.