Их Британи: Цахим сүлжээгээр эрүүл бус хоол хүнсний сурталчилгаа явуулахыг хориглоно
Анд нөхдийн мэдээ
2024-09-13
Их Британи улс өсвөр насны хүүхдийн жингийн илүүдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх оны 10 дугаар сараас эхлэн цахим сүлжээгээр эрүүл бус хоол хүнсний сурталчилгаа явуулахыг хориглож, телевизийн сурталчилгааг оройн 21:00 цагаар хязгаарлах шийдвэр гаргасан тухай мэдээлэв. Эрүүл мэндийн дэд сайд Эндрю Гвин энэ талаар хийсэн мэдэгдэлдээ "Энэ журам нь хүүхдийн эрүүл бус хооллолт, үүнээс шалтгаалсан жингийн илүүдлээс сэргийлэхэд тусална" гээд Засгийн газар асуудлыг хойшлуулалгүйгээр шийдвэрлэхээр төлөвлөж байгааг дуулгасан байна. Дэд сайдын хэлснээр тус улсад таван хүүхэд тутмын нэг нь бага сургуульд орохдоо илүүдэл жинтэй байдаг бөгөөд энэ байдал улам даамжирч буйг онцолжээ. Мөн ерөнхий сайд Кейр Стармер үүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ зарлаж, нийгмийн эрүүл мэндийн системд томоохон шинэчлэл хэрэгтэйг онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.