Рок од Жон Бон Жоби хүний амь аврав
Анд нөхдийн мэдээ
2024-09-13
Америкийн рок од Жон Бон Жоби Теннесси мужийн Нэшвилл хотын гүүрэн дээрээс үсрэх гэж байсан эмэгтэйг аварчээ. CNN агентлагийн мэдээлснээр, Нэшвилл хотын Цагдаагийн газар хүний амь аварсан Жон Бон Жовид талархал илэрхийлж, амиа хорлох гэж байсан бүсгүйтэй ярилцан, сайтар ятгаж чадсаныг онцлон дурджээ. Улмаар Цагдаагийн газар хэрэг болох үеийн дүрс бичлэгийг цахим орчинд нийтэлсэн байна. Бичлэг дээр Бон Жоби нэгэн эмэгтэйн хамт гүүрний хашлага дээр зогсож байсан бүсгүй рүү дөхөж очоод хэсэг ярилцсаны дараа түүнийг өргөн хашлаганы дотор тал руу оруулаад, улмаар бүсгүйг тэврэн тайвшруулж байгаа дүр зураг үлджээ. Бон Жоби гүүрэн дээр клипний зураг авч байх үед ийм явдал болсныг CNN-д онцлоод эмэгтэй эмнэлэгт эмчлүүлж байгааг дурдсан байна. Бон Жобигийн 2006 онд үүсгэн байгуулсан “JBJ Soul” сан нь амьдрал ахуй хүнд, тэр дундаа орон гэргүй болсон хүмүүст тусалдаг бөгөөд тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард буяны үйлсээрээ “MusiCares”-ийн оны шилдэг хүнээр шалгарсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.