images

АНУ, Их Британийн дипломат удирдагчид Украинд айлчилж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-13


   АНУ, Их Британийн дипломат удирдагчид Украины нийслэл Киевт айлчилж, Их Британид үйлдвэрлэсэн "Storm Shadow" болон Америкт үйлдвэрлэсэн ATACMS зэрэг алсын тусгалын пуужингийн хэрэглээнд тавьсан хязгаарлалтын асуудлыг хэлэлцэв. Тодруулбал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкен, Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми, Украины шинэ Гадаад хэргийн сайд Андрей Сибиха нартай гурван талт уулзалт хийж, дараа нь хэвлэлийн бага хурал дээр уулзалтын талаар ярихдаа “Бид Украины Засгийн газраас тавьсан алсын тусгалтай пуужингийн талаарх хүсэлтийг яаралтай хэлэлцэж байна. Мөн ерөнхийлөгч Жо Байден 13-ны өдөр Вашингтонд Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармертай уулзаж энэ асуудлыг авч хэлэлцэнэ гэжээ. Улмаар Украин улсад 717 сая доллар, 600 сая паундын зэвсгийн дэмжлэг үзүүлэхээ амласан байна. AFP агентлаг "Оросыг Иранаас баллистик пуужин хүлээн авсан гэх хардлага сүүлийн үед гарч байгаа тул барууны орнуудын хандлага хурдацтай өөрчлөгдөж байна" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.