images

Хоёр метрийн урттай iPhone утас бүтээж Гиннесийн амжилт тогтоов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-13


   Их Британийн иргэн, мэдээллийн технологийн контент бүтээгч Арун Мэйни хоёр метр урт аварга том “iPhone” утас бүтээж Гиннесийн дээд амжилт тогтоов. А.Мэйни нь 20 сая орчим дагагчтай алдартай ютүбэр ажээ. Тэрбээр “iPhone 15 Pro Max” гар утасны томруулсан хувилбарыг хоёр метр таван см урттай бүтээсэн аж. Гэхдээ энэ нь хэтэрхий том учраас ашигласан эд анги нь ондоо. Тухайлбал, аварга гар утсанд тааруулсан камерын линз нь жинхэнэ биш юм. Мөн утасны дотоод эд анги нь хэд хэдэн компьютер суулгасантай дүйцэх хэмжээтэй гэнэ. Тэрбээр "Өмнө нь хэн ч бүтээж байгаагүй зүйлийг хийж чадсан багийн гишүүдээрээ бахархаж байна” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.