Хятад: Барааныхаа үнийг буруу бичсэнээс болж онлайн захиалгад дарагджээ
Анд нөхдийн мэдээ
2024-09-12
Хятадын нэгэн дэлгүүр барааныхаа үнийг буруу бичсэний улмаас 30 сая юанийн алдагдал хүлээж, улмаар үйлчлүүлэгчдээсээ уучлалт гуйн захиалгаа буцаахыг хүссэн тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Тодруулбал, тус улсын "Little Swan" угаалгын машины дэлгүүрийн нэг салбар 20 орчим минутын дотор 40 мянга гаруй цахим захиалга хүлээн авчээ. Учир нь, цахим сүлжээнд угаалгын машины үнийг буруу бичснийх аж. Ийнхүү огцом хямдарсан үнийг харсан анхны үйлчлүүлэгч Ван олон нийтийн сүлжээнд "Угаалгын машины үнэ гайхмаар хямдарчээ. Би гурвыг худалдаж авсан" гэж нийтэлсэн байна. Түүний хэлснээр 1699 юанаар зарагддаг угаалгын машин ердөө 299, 2,499 юанийн үнэтэй машин 439 юань болтлоо буурсан байж. Үүнийг харсан үйлчлүүлэгчид угаалгын машиныг хэд хэдээр нь захиалж, хэдхэн цагийн дотор 70 сая орчим юанийн борлуулалт хийгдсэн байна. Учрыг хожуу олж мэдсэн компанийн удирдлага үйлчлүүлэгчдээс уучлал гуйж захиалгаа буцаахыг хүссэн бөгөөд мөн алдаа гаргасан ажилтан нь хэрэглэгчдээс уучлал гуйсан бичлэг нийтэлжээ. Орон нутгийн Хэрэглэчдийн эрх ашиг хамгаалах газар энэ асуудлыг шалгаж, шалтгааныг судалж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.