Украины хөлбөмбөгчин Беларусийн багт орохын тулд хууль бусаар хил давжээ
Анд нөхдийн мэдээ
2024-09-12
Украины хөлбөмбөгийн тамирчин Беларусийн багт орж тоглохын тулд хууль бусаар хил давж зорьсон газраа хүрсэн тухай Украины “Sport Xpress” сонин мэдээлэв. Мөн Беларусийн мэргэжлийн хөлбөмбөгийн “Славия Мозыр” баг Украины хөлбөмбөгийн залуучуудын шигшээ багийн хаалгач Денис Шелиховтай гэрээ байгуулснаа зарласан байна. Өмнө нь Беларусийн лигт тоглож байсан түүний Украины мэргэжлийн хөлбөмбөгийн “Виктория Суми” багтай байгуулсан гэрээ өнгөрсөн зун дуусгавар болжээ. Тэрбээр Беларусьт ирэхийн тулд "Үхлийн гол" гэгддэг Украин, Румын улсын хилийн Тиса голыг нууцаар гаталсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр тэр энэ голыг гатлахын тулд хоёр сар орчим усан сэлэлтийн дасгал хийж бэлтгэл хангажээ. Нөгөө талаар түүнийг цэргийн алба хаахаас зугтаж, Беларусь руу гарсан гэх мэдээлэл байна. Харин Д.Шелихов үүнийг үгүйсгэж, "Энэ бол зүгээр л хүмүүсийн таамаг" гэлээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.