images

Жэк Ма: "Alibaba” компани 102 жил оршин тогтноно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-11


   Хятадын хамгийн том цахим худалдааны “Alibaba” компанийг үүсгэн байгуулагч Жэк Ма компанийнхаа 25 жилийн ойн ёслол дээр 102 жил оршин тогтнох байгууллага болох зорилтоо илэрхийллээ. Тэрбээр "25 жил бол 102 жилийн дөрөвний нэг юм. Нийгэмд жинхэнэ үнэ цэнийг бий болгосон сайн компани л 102 жилийн замыг туулж чадна гэдэгт итгэдэг" гэж хэлсэн байна. Улмаар компанийнхаа урт хугацааны зорилтыг "2101 он хүртэл 102 жил оршин тогтнох компани" гэж тодорхойлжээ. Энэ нь ХХ зууны төгсгөлд буюу 1999 онд байгуулагдсан уг компани XXI зууныг өртөөлөн XXII зуунд хүрнэ гэсэн үг юм. Үүнтэй холбогдуулан АНУ-ын “Wall Street Journal” сэтгүүл Хятадын эдийн засгийн уналт, хэрэглэгчдийн сэтгэлгээний өөрчлөлтөөс болж тус компанийн өсөлт удааширч байгаа ч “Pinduoduo”, “ByteDance” зэрэг Хятадын шинэ компаниудтай энэ тэнцүү өрсөлдөж байгааг онцолсон байна. “Alibaba” компанийн борлуулалтын хэмжээ энэ оны эхний улиралд 243 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс дөрвөн хувиар өссөн үзүүлэлт ажээ. Тэрбээр бүх албан тушаалаасаа буусан ч компанийн гол хувьцаа эзэмшигч хэвээр байгаа билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.