“Oracle” компанийн захирал Ларри Эллисон дэлхийн тэрбумтнуудын тавдугаарт жагсав
Анд нөхдийн мэдээ
2024-09-11
Хиймэл оюун ухааны технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед Америкийн мэдээллийн сангийн программ хангамжийн “Oracle” компанийн хувьцааны үнэ 11 хувиар өссөнөөр, компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ларри Эллисон дэлхийн хамгийн баян тав дахь хүн болсон байна. “Bloomberg News” агентлаг тэрбумтнуудын индексийг эш татан мэдээлснээр, түүний хөрөнгө нэг өдөр буюу өчигдөр 14,1 тэрбумаар нэмэгдэж, нийт хөрөнгийнх нь хэмжээ 168 тэрбум долларт хүрчээ. Энэ үзүүлэлт нь “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн хөрөнгөөс давсан байна. Л.Эллисоны хөрөнгийн ихэнх хэсэг нь “Oracle” компанийн хувьцаа бөгөөд тэрбээр мөн “Tesla” компанийн 10 тэрбум долларын хувьцаа, Хавайн зургаа дахь том арлын 98 орчим хувийг эзэмшдэг ажээ. Тус компани мөн 1ГВт эрчим хүч ашиглах дата төвийг зохион бүтээж, гурван жижиг цөмийн реактораар эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа зарласан байна. Улмаар "Microsoft" болон “Google” компанийн араас “Amazon Web Services”-д мэдээллийн баазын үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.