АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид мэтгэлцээний үеэр юу ярив?
Анд нөхдийн мэдээ
2024-09-11
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп, Камала Харрис нар телевизийн мэтгэлцээн хийв. Энэ үеэр Д.Трамп “Гурван жилийн өмнө Хятад, Хойд Солонгос, Орос улс надаас эмээдэг байсан. Гэтэл одоо Хойд Солонгост юу болж байгааг хар" гэх зэрэг онцгой үгс хэлж "Хамгийн нэр хүндтэй удирдагч, хүчирхэг хүн" хэмээн түүнийг үнэлсэн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны үгийг эш татсан байна. Улмаар одоогийн ерөнхийлөгч Ж.Байден болон дэд ерөнхийлөгч К.Харрис нарыг гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудлаар сул дорой, өрөвдмөөр бодлого явуулж байна хэмээн шүүмжилжээ. Гурав дахь жилтэйгээ золгож буй Украины дайны талаар тэрбээр “Хэрэв би ерөнхийлөгч байсан бол дайн гарахгүй байх байсан. Учир нь В.Путин, В.Зеленский нарыг сайн таньдаг” гэжээ. Мөн Украин улсыг дайнд ялаасай гэж хүсч байгаа эсэхийг асуухад шууд хариулахаас зайлсхийж "Би аль болох олон хүний амь нас хохирохоос өмнө дайныг дуусгахыг хүсч байна. Энэ нь АНУ-д ашигтай" гэж хариулав. Үүний хариуд К.Харрис "Манай улс найрсаг харилцаатай 50 оронтой санал нэгдэн Украиныг дэмжсэн” гээд, дэлхийн хүчирхэг орнуудыг нэгтгэсэн НАТО яагаад таныг АНУ-ын ерөнхийлөгч болохоос болгоомжилж буйг бодож үзэхийг зөвлөсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.