Өмнөд Солонгос: Жил бүрийн баяраар их хэмжээний будаа хандивладаг эрхэм хэн бэ?
Анд нөхдийн мэдээ
2024-09-10
Өмнөд Солонгосын Канрынг хотын Пунам дүүргийн Халамжийн төвд жил бүрийн томоохон баяр ёслолын үеэр их хэмжээний цагаан будаа хандивладаг нэрээ нууцалсан нэгэн эрхэм энэ жилийн Ургацын баярыг тохиолдуулан мөн 10 кг-аар савласан 150 уут будаа ирүүлжээ. Тэрбээр өнгөрсөн 15 жилийн турш жил алгасалгүй ийм буянт үйлс хийж байгаа бөгөөд эдгээр будааг эмзэг бүлгийн хүмүүст зориулахыг захидаг аж. 2010 оноос хойш ийн хандив өргөж буй тэрбээр өөрийгөө хэн болохыг олонд таниулахыг хүсдэггүй, хандиваа шуудангаар илгээдэг, түүний талаар тус дүүрэгт амьдардаг гэхээс өөр тодорхой мэдээлгүй байна. Энэ жил мөн тус Халамжийн төв рүү өөрөө утсаар ярьж 150 уут будаа очихыг мэдэгдээд урьдын адил эмзэг бүлгийн хүмүүст зориулахыг хүсчээ. Халамжийн төвийн удирдлага түүнд талархал илэрхийлж, өөрийнх нь тухай бусдад мэдээлэхийг хүссэн ч тэрбээр татгалзсан байна. Өнгөрсөн 15 жилийн турш тэрбээр томоохон баяр ёслол угтан нийтдээ 3250 шуудай будаа хандивласан байна. Тус дүүргийн удирдлага будааг хүссэн ёсоор нь эмзэг бүлгийн хүмүүс хүргэхээ амлаад иргэдийнхээ өмнөөс түүнд талархал илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.