images

Хятад улс ирэх зургаан жилд хиймэл оюуны хөгжилд 10 их наяд юань зарцуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-10


   Хятад улс ирэх зургаан жилийн хугацаанд хиймэл оюун ухааны салбарын технологийн хөгжилд 10 их наяд гаруй юань зарцуулна гэсэн тооцоо гарчээ. Тус улсын төрийн өмчит санхүү, хөрөнгө оруулалтын компани болох Хятадын Олон улсын санхүүгийн корпорацийн (CICC) дарга Чэнь Лян бээр Фүжянь мужийн Шямэнь хотод болсон олон улсын хөрөнгө оруулалтын форум дээр ийнхүү мэдэгдсэн тухай “South China Morning Post” сонин мэдээлэв.  Хятадын бизнесийн мэдээллийн “Chichacha” сайтын мэдээлснээр, оны эхний хагаст хиймэл оюун ухааны чиглэлээр 237 мянга гаруй компани байгуулагдсан байна. CICC 2030 он гэхэд тус улсын хиймэл оюун ухааны зах зээлийн эрэлт хэрэгцээ 5.6 их наяд юань хүрнэ гэж үзэж байна. Өнгөрсөн сард болсон "Дэлхийн роботын бага хурал"-ын үеэр Хятадын компаниуд хүн, нохой зэрэг янз бүрийн дүрстэй том, жижиг олон төрлийн роботуудыг танилцуулсан юм. Хиймэл оюун ашиглан бүтээсэн эдгээр роботууд гэрийн ажил хийх, эм ангилах, үйлдвэрт бараа буулгах зэрэг ажил хийх чадвартай. АНУ-тай хийж буй технологийн өрсөлдөөний үед Хятад улс хиймэл оюун ухааныг үндэсний тэргүүлэх чиглэл гэж тодорхойлж, төрөөс төрөл бүрийн дэмжлэг үзүүлж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.