Хятадын Төрийн Зөвлөлийн дарга Ван И БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлын хуралд оролцоно
Анд нөхдийн мэдээ
2024-09-10
Хятадын Коммунист намын Гадаад харилцааны төв газрын дарга, Төрийн зөвлөлийн гишүүн Ван И ирэх сард ОХУ-д болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл болох аюулгүй байдлын хуралд оролцоно гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдээлэв. БРИКС-ийн орнуудын аюулгүй байдлын асуудлаарх дээд түвшний төлөөлөгчдийн 14 дэх уулзалт 11, 12-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болно. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч "Уулзалтын үеэр Хятад улс БРИКС-ийн түнш орнуудтай олон улсын өнөөгийн байдал, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар санал бодлоо солилцож, БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын улс төрийн бэлтгэл ажлыг хангана" хэмээн тайлбарласан байна. Энэ онд БРИКС-ийн тэргүүлэгч орноор сонгогдсон Орос улс ирэх сарын 22-24-ний өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын Казань хотноо БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 4-ний өдөр Алс Дорнодын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Хятадын төлөөлөгчид хандан дараагийн дээд хэмжээний арга хэмжээний үеэр Ши Жиньпин даргатай уулзана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.