Энэтхэгээс Герман руу нисч явсан онгоц юуны учир ослын буулт хийв?
Анд нөхдийн мэдээ
2024-09-09
Энэтхэгээс Мумбай хотоос Германы Франкфурт руу нисч явсан “Vistara Airlines” компанийн зорчигч тээврийн онгоцонд тэсрэх бөмбөг байрлуулсан гэсэн мэдээлэл ирснээр тус онгоц Турк улсад ослын буулт хийсэн байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр 234 зорчигч тээвэрлэсэн уг онгоцны үйлчлэгч ариун цэврийн өрөөнөөс “Тэсрэх бөмбөг байрлуулсан” гэсэн бичиг олсон байна. Ингээд онгоц даруй чиглэлээ өөрчилж, Туркийн нийслэл Анкара хотоос 870 км-ийн зайд орших Эрзурум хотод бууж бүх зорчигчоо нүүлгэн шилжүүлжээ. Аюулгүй байдлыг хангах үүднээс Эрзурум нисэх буудлын хөөрөх, буух бүх хуваарийг 21 цаг хүртэл түр зогсоосон аж. Улмаар шинжээч, үнэрч нохой онгоцны бүхээгт үзлэг хийсэн ч тэсрэх бодис олдсонгүй. Үзлэг хийсний дараа Эрзурум хотын захирагч Мустафа Чифчи хэвлэлийн бага хурал хийж "Тэсрэх бөмбөг байршуулсан гэх мэдээлэл ташаа болох нь нотлогдсон тул ажиллагааг дуусгалаа" гэж мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.