images

Селена Гомес тэрбумтан болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-09


   Дуучин, жүжигчин Селена Гомес 1.3 тэрбум долларын хөрөнгөтэй болсон талаар “Bloomberg” мэдээлэв. Ингэснээр 32 настай дуучин өөрийн хүчээр хөрөнгөжсөн хамгийн залуу тэрбумтнуудын нэг болжээ. Түүний хөрөнгийн 80 хувь нь “Rare Beauty” гоо сайхны компанийн хувьцаа бөгөөд үйл ажиллагаа явуулж эхлээд дөрвөн жил болж буй тус компанийн хувьцааны 51 хувийг С.Гомес эзэмшдэг аж. Зах зээлийн шинжилгээний “Pitchbook” компанийн мэдээлснээр “Rare Beauty”-ийн бүтээгдэхүүний борлуулалт өнгөрсөн оны байдлаар 350 сая доллар болсон байна. Мөн PUMA компанитай 30, “Coach” брэндтэй 10 сая долларын зар сурталчилгааны гэрээ хийсэн бол хэдийнэ таван цуврал гарсан “Only Murders in the Building” киноны нэг цувралд зургаан сая долларын цалинтай ажиллажээ. Тэрбээр “Инстаграм” платформд хамгийн олон дагагчтай (423 сая) эмэгтэй бөгөөд нийт дагагчийнхаа тоогоор дээрээсээ гуравт ордог тул зар сурталчилгааны постноос их мөнгө олдог байна. Харин түүний хөрөнгийн өчүүхэн хувийг дуунаас нь орж ирдэг ашиг бүрдүүлжээ. Тэрбээр “Rare Beauty” брэндийн бүтээгдэхүүнийхээ худалдаалсан үнийн нэг хувийг сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих “Rare Impact” сандаа зориулдаг. Энэ сан зорилгод нь нийцэх үйл ажиллагаа явуулдаг итгэмжлэгдсэн байгууллагуудад 100 сая доллар хандивлахыг зорьж байгаа бөгөөд одоогийн байдлаар таван тивийн 26 төрийн бус байгууллагад 16 сая доллар өгөөд байна. С.Гомесийг “Hollywood Branded” агентлагийн гүйцэтгэх захирал Стейси Жонс “Тэр бол зөвхөн поп од төдий биш орлогын олон эх үүсвэртэй, олон талт бизнес эрхэлдэг эмэгтэй” гэж дүгнэсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.