images

Хойд Солонгост томоохон аялал жуулчлалын цогцолбор ашиглалтад орно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-06


   Хойд Солонгос улс ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй Канвон мужийн Вонсан Калма далайн эргийн аялал жуулчлалын цогцолборын барилгын ажил хурдацтай өрнөж, товлосон хугацаандаа нээлт хийх төлөвтэй байна. Тус улсад өнгөрсөн зун үерийн ихээхэн гамшиг тохиолдсон бөгөөд удирдагч Ким Жон Ун сүйдсэн бүс нутгийг сэргээн босгохын тулд зарим томоохон барилгын төслүүдийн хуваарийг өөрчлөх зарлиг гаргасан хэдий ч дээрх цогцолборын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулаагүй аж. Хойд Солонгос судлалаар мэргэшсэн Америкийн “38 North" хүрээлэн тус улсын эдийн засгийн өсөлтийн төлөвлөгөөнд энэ цогцолбор онцгой байр суурь эзэлж байгаа болохыг онцолжээ. Барилгын ажлыг 2014 онд эхлүүлж, Ким Ир Сений төрсөн өдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд дуусгахаар зорьж байсан ч Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээ, COVID-19 цар тахал дэгдсэн зэрэг асуудлаас болж ашиглалатд оруулах хугацаа өнөөг хүртэл хойшлоод байгаа юм. Өнгөрөгч долоодугаар сард Ким Жон Ун тухайн газарт биеэр очиж 2025 оны тавдугаар сард ашиглалтад оруулах үүрэг өгсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.