images

Филиппин: Виржинийн арлын зурвас газарт жуулчид нэвтрэхийг хориглов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-05


   Филиппиний Байгаль орчин, байгалийн нөөцийн яам Виржинийн аралд орших, жуулчид ихээр зорин ирдэг “Эстака” нэртэй усанд сэлэх газарт гадаадын жуулчид нэвтрэхийг тодорхойгүй хугацаагаар хориглож, түр хаасан байна. Хүмүүсийн зүй бус үйлдлээс болж далайн орчин, ялангуяа байгалийн шүр зэрэг баялаг ихээхэн сүйдэж байгааг тус яам дурдаад далайн ёроол дахь шүрэн хадан дээр сийлсэн "Kim" гэх бичгийг гэрэл зургаар жишээ болгон харуулжээ. Уг зургаас харахад “Kim”, “Min”, “Nino”, “Soyun” гэх мэтээр ихэнхдээ солонгос хүмүүс нэрээ сийлсэн байсан бөгөөд ийм зүй бус үйлдэл улам өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэв. Мөн 3.7 метрийн диаметртэй ширээ хэлбэрийн шүрэн хад хагарч гэмтсэн байсныг тогтоон шалгаж эхэлсэн бөгөөд буруутай этгээдийг тогтоож хуулийн дагуу арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгджээ. Уг газрыг түр хаах тушаал энэ сарын 2-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.