images

Хойд Солонгосын хилийн бүсийн аж үйлдвэрийн цогцолбор ажиллаж эхэлсэн үү?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-05


   2016 оноос хойш зогсонги байдалтай байсан Хойд Солонгосын өмнөд хилийн бүсийн Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагаа идэвхжиж эхэлсэн байна. Хойд Солонгосын чиглэлээр мэргэшсэн Америкийн “38 North” судалгааны хүрээлэн тус аж үйлдвэрийн цогцолборыг хаасны дараа хиймэл дагуулаас авсан зургуудыг өнөөгийнхтэй харьцуулан шинжилж үзээд 2023 оноос хойш үйл ажиллагаа нь мэдэгдэхүйц идэвхжсэн болохыг тогтоожээ. 2004 онд Өмнөд, Хойд Солонгос тохиролцон байгуулсан Кэсоны аж үйлдвэрийн цогцолбор 12 жил идэвхтэй ажиллаад 2016 оны хоёрдугаар сард үйл ажиллагаагаа зогсоосон юм. Учир нь тухайн үед Хойд Солонгос улс дөрвөн удаа цөмийн туршилт хийж, алсын тусгалын пуужин хөөргөсний хариуд Өмнөд Солонгосын Засгийн газар цогцолборын үйл ажиллагааг бүрэн зогсоож, харин Хойд Солонгосын тал цогцолборт байсан Өмнөд Солонгосын хөрөнгийг битүүмжилсэн юм. Харин саяхнаас Өмнөд Солонгосын оролцоогүйгээр цогцолборын үйл ажиллагааг сэргээж байгааг “38 North”  хүрээлэн онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.