images

Япон: Фүжи уулын дэлбэрэлтийн улмаас гамшиг нүүрлэх магадлалтайг анхааруулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-05


   Японы цаг уурын агентлаг Фүжи галт уулын дэлбэрэлтийн улмаас үнс нурам өргөн уудам газар нутгийг хамарч, томоохон гамшиг тохиолдох магадлалтайг анхааруулсан тухай "Yomiuri Shimbun" сонин мэдээлэв. Улмаар мэргэжлийн байгууллага энэ чиглэлийн мэдээллийн системийг хөгжүүлж, галт уулын үнс, хайлмагийн хамрах хэмжээ, түүний урьдчилсан мэдээг боловсруулахаар төлөвлөж байна. Сүүлийн 5600 жилийн түүхээс харахад Фүжи уул дунджаар 30 жилд нэг удаа дэлбэрч байжээ. 2020 онд гаргасан тоо баримтаас үзвэл, хамгийн их идэвхжсэн үед дэлбэрэлтийн улмаас үүссэн галт уулын үнс нурам гурван цагийн дотор нийслэлийн нутаг дэвсгэрт хүрч, гэрэл цахилгаан тасарч, хотын төвд 10 см зузаан үнс хуримтлагдана гэсэн тооцоолол гарсан байна. Тиймээс Фүжи уулын дэлбэрэлтийн дараах үнс нурмыг арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр шинжээчдийн зөвлөгөөн хийж, удирдамж зохион байгуулахаар болжээ. Мөн их хэмжээний галт уулын үнс нурмыг далайд асгаж зайлуулахаар төлөвлөснийг тус сонин онцолсон байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.