Брэд Питт Венецийн кино наадамд найз бүсгүйн хамт оролцож байна
Анд нөхдийн мэдээ
2024-09-05
Холливүүдийн жүжигчин Брэд Питт 35 настай найз бүсгүй Инес де Романы хамт 81 дэх удаагийн Венецийн кино наадамд уригдан ирж улаан хивсний ёслолд оролцсон байна. 1989 онд төрсөн И.Рамон үнэт эдлэлийн “Anita Co” компанийн дэд захирлаар ажилладаг бөгөөд “Fashion” сэтгүүл түүнийг "Швейцарын Женевийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан, таван гадаад хэлтэй хүчирхэг эмэгтэй" гэж тодорхойлсон байна. И.Рамон, Б.Питт нар 2022 оноос хойш хамтран амьдарч байгаа гэгдэж байсан ч албан ёсны арга хэмжээн дээр анх удаа ийнхүү хамтдаа гарчээ. Б.Питт 2019 онд Анжелина Жолигоос гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд зургаан хүүхэд нь ээж дээрээ үлдсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.