images

АНУ: Жүжигчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо Диснейн удирдлагатай хэлэлцээр хийнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-04


   1980-аад оны кино од, 59 настай жүжигчин Брүк Шилдс Жүжигчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооны (AEA) ерөнхийлөгчөөр томилогдмогцоо "Walt Disney" компанийн удирдлагатай уран бүтээлчдийн цалингийн асуудлаар хэлэлцээр хийхээр болсноо мэдэгдэв. AEA бол АНУ-ын тайзны жүжигчдийн эрх ашгийг хамгаалах сайн дурын байгууллага юм. Б.Шилдс өнгөрсөн тавдугаар сард энэ албанд томилогдсон бөгөөд энэ нь дөрвөн жилийн хугацаатай, цалингүй албан тушаал ажээ. Тэрбээр “Washington Post” сонинд өгсөн ярилцлагадаа, жүжигчдийн цалингийн асуудлаар Диснейн удирдлагатай тохиролцоонд хүрэх явдлыг эн тэргүүний зорилт болгосноо хэлжээ. Энэ хүрээнд ирэх сард Диснейлэндэд тоглолт хийж буй үйлдвэрчний эвлэлийн 1700 гишүүний цалинг нэмэгдүүлэх, ажлын байрны аюулгүй байдал, ажлын байрны баталгааг хангах талаар хэлэлцээр хийхээр болсон байна. Мөн энэ асуудлаар Ардчилсан намын болон Бүгд найрамдах намын хууль тогтоогчидтой уулзахаар төлөвлөжээ. 1965 онд төрсөн Б.Шилдс бага наснаасаа сурталчилгааны загвар өмсөгчөөр ажиллаж, улмаар “Pretty Baby” (1978), “Blue Lagoon” (1980), “Endless Love (1981) зэрэг кинонд тоглон алдар хүндийг олсон билээ. Тэрбээр бүр 11 настайдаа “Pretty Baby” кинонд тоглосныхоо дараахан Телевиз, киноны жүжигчдийн холбоонд элсэж байсан ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.