Дэлхийн хамгийн өндөр тамирчин өөртөө таарсан ортой болжээ
Анд нөхдийн мэдээ
2024-09-04
Парисын Паралимпын наадамд оролцсон Ираны волейболын шигшээ багийн тамирчин, 246 см өндөр Мортеза Мехрзуд Селакзани Олимпын тосгонд өөртөө тохирсон ортой болжээ. Олон улсын паралимпын хороо (IPC) түүнийг цаашид шалан дээр биш орон дээр тав тухтай амрах боломжтой болгож өгснөө мэдэгдсэн байна. Иран улсын хүсэлтээр уг тамирчинд зориулж тамирчдын тосгонд хоёр стандарт ор нийлүүлсэн ч багтахгүй байсан тул дахин нэг ор нэмж өгснөөр асуудлыг шийдсэн гэж IPC тайлбарлав. Мехрзуд Селахзани нь одоогоор өндрөөрөө дэлхийн хамгийн өндөр хүн болох Турк улсын иргэн Султан Косен (252.3 см)-ий дараа хоёрдугаарт бичигдэж байна. Тэрбээр одоогийн байдлаар Олимп, Паралимпын наадмын хамгийн өндөр тоглогч бөгөөд сүүлийн хоёр Паралимпын наадамд Ираны волейболын баг түрүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. М.Селахзани 2020 оны Токиогийн наадамд оролцохдоо таарах ор байгаагүйгээс шалан дээр унтаж байсан аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.