images

"Титаник" хөлөг онгоцны шинэ гэрэл зургийг олон нийтэд дэлгэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-04


   1912 онд мөсөн уултай мөргөлдөж живсэн "Титаник" хөлөг онгоцны шинээр авсан гэрэл зургуудийг нийтэд дэлгэсэн тухай “New York Times” сонин мэдээлэв. "Титаник" хөлгийг судлах онцгой эрх эзэмшдэг Америкийн “RMS Titanic” компани өнгөрсөн долоодугаар сард далайн гүнд хийсэн хайгуул, судалгааныхаа үеэр эдгээр зургийг авчээ. Энэ удаагийн хайгуулд хүн тээгч шумбагч онгоцны оронд алсын удирдлагатай, нисгэгчгүй роботыг ашиглан хөлгийн зургийг авсан байна. Нийтлэгдсэн гэрэл зургууд дундаас "Титаник" кинон дээр гол дүр Жак, Рөүз хоёрын тэврэлдэн зогсдог нуман хашлагын зургийг олон хүн сонирхон үзэж санал бодлоо илэрхийлжээ. Хоёр жилийн өмнө нийтэлсэн гэрэл зурагтай харьцуулахад уг хашлага нэлээд зэвэрч, зарим газраараа хугарсан байна. Түүнээс гадна 1986 оноос хойш олдоогүй, устаж алга болсон гэж үзэж байсан хөшөөг олж илрүүлжээ. Эртний Ромын домогт гардаг ан агнуурын бурхан Дианаг дүрсэлсэн хүрэл хөшөө "Титаник" хөлгийн нэгдүгээр зэрэглэлийн амралтын өрөөнд байсан аж. Уг хөшөө далайн ёроолын элсэнд булагдсан байсныг хайгуулын баг олж гэрэл зургаар баталгаажуулсан байна. Дээрх компани 1987 оноос хойш "Титаник"-ийн 5000 гаруй олдворыг олж баримтжуулжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.