images

ӨАБНУ-ын тэмцээнээс хасагдсан бүсгүй Нигер улсын тэргүүн мисс болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-04


   ӨАБНУ-ын "Гоо бүсгүй" тэмцээнээс иргэний харьяаллын асуудлаас болж хасагдсан, 23 настай Чидима Адецина Нигер улсын гоо бүсгүйн тэмцээнд өрсөлдөж тэргүүн байр эзлэв. Ингэснээр тэрбээр ирэх 11 дүгээр сард Мексикт болох "Miss Universe" тэмцээнд Нигерийг төлөөлөн оролцохоор болсон байна. Ч.Адецина өнгөрсөн долоодугаар сард ӨАБНУ-ын гоо бүсгүйн тэмцээнд оролцож сүүлийн шатанд шалгарсан ч түүний иргэний харьяаллын асуудал маргаан дагуулсан тул сайн дураараа тэмцээнээс татгалзсан байна. Тэрбээр нигер гаралтай эцэг, ӨАБНУ-аас гаралтай ээжээс төрсөн гэдгээ тайлбарласан маргаан намжаагүй аж. Үүний дараа Нигер улс түүнийг эх орондоо урьж гоо бүсгүйн тэмцээнд оролцох санал тавьжээ. Ч.Адецина энэ саналыг хүлээн авч тэмцээнд оролцсоноор ийнхүү тэргүүн байр эзэлсэн байна. Тэргүүн миссийн титэм зүүснийхээ дараа тэрбээр “Мөрөөдөл минь биелэв. Ийм том хүндэтгэл хүлээж байгаадаа баяртай байна. Цаашид Африк тивийн эв нэгдэл, энх тайвнаар зэрэгцэн орших үйлсийн төлөө ажиллах болно” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.