Япон: Дөчин настай эр хоногт ердөө 30 минут унтдаг
Анд нөхдийн мэдээ
2024-09-03
Японы Хёого мужийн иргэн 40 настай Дайсүкэ Хори сүүлийн 12 жилийн турш хоногт ердөө гучин минут унтжээ Ингэснээр тархи, бие махбод нь ядарч сульддаггүй, бага унтсанаар ажлын үр дүн эрс дээшилснийг тэрбээр нийтэд мэдээлжээ. Хонконгийн “South China Morning Post” сонины мэдээлснээр, Дайсүкэ 12 жилийн өмнөөс өдөр тутмын ажил амьдралдаа эрс өөрчлөлт хийж, нойроо багасгаж эхэлсэн бөгөөд унтах цагаа хоногт 30-45 минут болтол бууруулжээ. Тэрбээр "Хоол идэхээс нэг цагийн өмнө дасгал хийх юм уу, кофе уувал нойр хүрдэггүй" гэсэн байна. Тус улсын “Yomiuri” телевизийн реалити шоуны баг түүнийг гурван өдрийн турш дагаж ажиглахад Дайсүкэ эхний өдөр ердөө 26 минут унтаж сэрээд өглөөний цайгаа уусны дараа дасгал хийгээд шууд ажилдаа орж байжээ. Тэрбээр тоног төхөөрөмжийн загвар зохион бүтээдэг бизнес эрхэлдэг аж. Дайсүкэ энэ өвөрмөц дэглэмдээ үндэслэн 2016 онд “Нойроо багасгах холбоо” үүсгэн байгуулж 2100 гаруй хүнд нойр, эрүүл мэнд, ажлын үр бүтээмжийн талаар хичээл заажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.