images

Дэлхийн тэрбумтны урт насалсан нууц юу байв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-02


   Дэлхийн тэргүүн баяны нэг, “Berkshire Hathaway” компанийн гүйцэтгэх захирал Уоррен Баффет өнгөрсөн сарын 30-ны өдөр 94 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Түүний тэргүүлдэг хөрөнгө оруулалтын “Berkshire Hathaway” компанийн зах зээлийн үнэлгээ энэ өдрүүдэд нэг их наяд доллар даваад байгаа юм. 1970-аад оноос хойш компаниа удирдаж буй түүний урт насалж, эрч хүчтэй яваагийн нууцыг ихэнх хүмүүс эрүүл хооллолттой холбоотой гэж үздэг. Харин У.Баффетын хооллох зуршил нь хүмүүсийн төсөөлж байснаас өөр байдаг ажээ. Тэрбээр “Fortune” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би зургаан настай хүүхэд шиг хооллодог. Ялангуяа "Coca Cola" ундаанд маш дуртай. Өдөр бүр 355 мл-ийг уудаг. Мөн “Utz” шарсан төмсөнд дуртай” гэжээ. Мөн үдийн хоолондоо чинжүү, бяслагтай зайдас, самартай зайрмаг иддэг тухайгаа онцлон ярьсан байна. Харин түүний урт насалсны нууц хоол унд хараахан биш, өдөр тутмын амьдралын зуршилд буйг тус сэтгүүл онцолжээ. Тэрбээр сайн унтаж амрахыг чухалчилдаг бөгөөд өдөрт хамгийн багадаа найман цаг унтдаг аж. Түүнээс гадна чөлөөт цагаа хөзөр зэрэг оюун ухаан шаардсан тоглоом тоглож өнгөрөөдөг тухайгаа дурдсан байна. Тоглоомын давуу талыг “Хором тутамд оюуны шинэ сорилттой тулгардаг. Энэ нь тархины хамгийн сайн дасгал юм" гэжээ. Гуравдугаарт, тэрбээр маш их уншдаг бөгөөд өдөрт 5-6 цагийг уншиж, бодож эргэцүүлэхэд зарцуулдаг аж. Эцэст нь аль болох олон хүнтэй харилцаж, хайр дурлалаар зүрх сэтгэлээ баясгаж байх нь эрүүл, зөв хооллолтоос илүү эрхэм болохыг онцолжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.