images

Бразил: Өөд болсон эзнээ эмнэлгийн гадаа найман жил хүлээж буй нохойн түүх

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-02


   Бразил улсын Сан Паулу мужийн Санта Кажа хотын нэгэн эмнэлэгт сүүлийн найман жил тэндхийн ажилтан мэт байнга байх болсон нэгэн нохойн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Нохойн нэрийг Карамелу гэдэг бөгөөд 2016 онд эзэн нь эмчлүүлж байгаад нас барсан өдрөөс хойш эмнэлгийн гадна өдөр бүр ирж эзнээ хүлээн өнжих болсон байна. Талийгаачийн ар гэрийнхэн Карамелуг очиж авдаг байсан ч маргааш нь аанай л эмнэлэг рүү явж оддог тул аргаа барсан эзэд нь түүнийг зөнд нь орхисон бөгөөд эдүгээ уг нохой тэнд хонон өнжин амьдарч байна. Түүгээр ч үл барам Карамелу тус эмнэлэгт тодорхой ажил үүрэг гүйцэтгэх болжээ. Яаралтай өвчтөн ирэхэд нохой урьдчилан мэдэгддэг гэнэ. Захиргааны хэлтсийн ажилтны хэлснээр, алсаас эмнэлгийн машины дуут дохио дуугарах үед Карамелу хуцаж эхэлдэг ба тухай бүрд эмч, сувилагч нар өвчтөн хүлээн авахад бэлддэг байна. Одоо Карамелу эмнэлгийн ажилтнуудтай хамт хооллож ундлан тэндээ амьдрах болсон бөгөөд өвчтөнүүд хүртэл түүнд тохиолдсон явдлыг ойлгож, нохойг асран халамжлах болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.