images

Кино найруулагч Хаяао Миязаки “Азийн Нобелийн шагнал” хүртжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-02


   Японы хүүхэлдэйн киноны мастер, 83 настай Хаяао Миязаки Азийн Нобелийн шагнал гэгддэг “Magsaysay Award” шагналын эзнээр тодорсон тухай “Yomiuri Shimbun” сонин мэдээлэв. Хүүхдүүдийн төдийгүй насанд хүрэгчдийн уран сэтгэмжийг хөгжүүлэхийн төлөө насан туршдаа хичээл зүтгэл гарган, хүүхэлдэйн киноны салбарт тэргүүлэгч байж, байгаль орчныг хамгаалах үйлс, энх тайван, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг нийтэд ойлгомжтой хялбар байдлаар дүрслэн үзүүлсэн гавьяаг үнэлж уг шагнал олгосныг онцолсон байна. Magsaysay Awardшагналыг Филиппиний тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, ерөнхийлөгч асан Рамон Магсайсайн (1907-1957) дурсгалд зориулж бий болгон 1957 оноос олгож эхэлсэн бөгөөд Азийн энх тайван, дэвшил хөгжилд хувь нэмрээ оруулсан хувь хүн, байгууллагуудыг жил бүр тодруулан шагнадаг юм. Өмнө нь 1959 онд Төвөдийн шашны удирдагч Далай лам, 1962 онд Тереза ​​эх нар энэ шагналыг хүртэж байжээ. Энэ жилийн шагнал гардуулах ёслол 11 дүгээр сарын 16-ны өдөр Филиппин улсын Манила хотод болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.