Тасралтгүй 20 цаг ажилласан робот сөхөрч унав
Анд нөхдийн мэдээ
2024-08-19
Тасралтгүй 20 гаруй цаг ажилласан робот ядарч туйлдсан хүн шиг сөхөрч унасан тухай нэгэн цахим хэрэглэгч олон нийтийн сүлжээгээр мэдээлж бичлэг нийтэлсэн байна. Робот тавиур дээрээс ачаа авч туузан дамжуулагч руу зөөж хүргэдэг байсан бөгөөд ачаа аваад эргэх мөчид хурд нь саарсаар шалан дээр сөхрөн унаж байгаа дүр зураг дүрс бичлэгт үлджээ. Бичлэг дээрх робот нь Америкийн “Agility Robotics” гарааны компанийн бүтээсэн “Digit” нэртэй хүн дүрст робот бөгөөд агуулахад бараа зөөдөг аж. 16 кг хүртэл ачаа даах чадалтай "Digit" тонгойх, гэдийх, саад тотгорыг тойрон гарч чаддаг тул илгээмж зэрэг ачааг ачиж буулгахаас эхлээд үүдэнд хүргэх хүртэл ажлыг гүйцэтгэдэг ажээ. “Agility Robotics” компани энэ талаар "Робот туршилтын явцад 99%-ийн амжилт үзүүлж тэнцсэн ч хааяа ийм тохиолдол гардаг" хэмээн мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.