Марк Цукербэрг эхнэртээ зориулж хөшөө бүтээлгэв
Анд нөхдийн мэдээ
2024-08-19
“Мета” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукербэрг эхнэртээ зориулан хөшөө бүтээж нээлт хийсэн байна. Тэрбээр Инстаграм хуудсандаа цэнхэр өнгийн хөшөөний дэргэд зогсож буй зургаа нийтэлж "Эхнэртээй хөшөө босгодог эртний Ромын уламжлалыг би сэргээлээ" гэжээ. Цэнхэр өнгийн даашинзтайгаар урласан уг хөшөөний өндөр 2.1 метр аж. Цахим хэрэглэгчид “Дэлхийн бүх эр нөхөр атаархаж байна”, “Тэрбумтны хамгийн сайн үйл”, “Хайрын хүч гайхамшигтай” гэх мэт эерэг сэтгэгдэл үлджээжээ. “The Guardian” сонины мэдээлснээр энэхүү хөшөөг “Tiffany”, “Dior” зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдтэй хамтран ажиллаж байсан алдартай уран барималч Даниел Аршам урласан байна. М.Цукербэрг эхнэртээ хайртай гэдгээ хэлэхийн тулд ийм хөшөө бүтээлгэсэн бөгөөд эртний Ромд хөшөөг ихэвчлэн хайртай хүмүүс, эхнэр, хүүхдэдээ зориулан бүтээдэг байжээ. М.Цукербэрг 2003 онд Харвардын их сургуульд сурч байхдаа нэгэн үдэшлэг дээр эхнэртэйгээ танилцаж, 2012 оны тавдугаар сард хуримаа хийн 2015 онд анхны охиноо төрүүлсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.