images

“Амазон” компанийн хүргэлтийн дроныг оршин суугчид эсэргүүцэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-08-19


   “Амазон” компанийн дроноор хүргэх үйлчилгээ дуу чимээ ихтэй гэсэн шалтгаанаар орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа тухай CNBC суваг мэдээлэв. АНУ-ын Техас мужийн Коллеж стэйшн хотын оршин суугчид тус компанийн энэ үйлчилгээг хориглохыг шаардан хотын захиргааны хууль тогтоогчдод хандсан байна. Хотын удирдлагын менежер Брайан Вүүдс дроны дуу чимээг хэмжиж үзэхэд 47-61 децибел байсан болохыг онцолжээ. Цахилгаан хөрөө ажиллаж байх үед гарах дуу чимээ нь дунджаар 125 децибел, хүнд тоног төхөөрөмжийн дуу чимээ 95-110 децибел байдаг аж. Хотын эрх баригчид өдөр бүр 200 дрон үйлчилгээнд гардаг байсныг 469 болгон нэмэгдүүлэх зөвшөөрөл хүссэн “Амазон” компанийн хүсэлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Үүний хариуд тус компани нислэгийн өндрийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ илүү жижиг оврын, дуу чимээ багатай дрон нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.