Чили: Дэлхийн зэсийн хамгийн том уурхайн ажил хаялт зогсов
Анд нөхдийн мэдээ
2024-08-19
Чили улсын Эскондида уурхайн ажилчид ажил хаялтаа зогсоосноор дэлхий даяар зэсийн үнэ тогтворжих төлөвтэй болж байгаа тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Австралийн “BHP Billiton” компани хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг Эскондида уурхайн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо өнгөрсөн долоо хоногт удирдлагатайгаа хэлэлцээ хийж тохиролцоонд хүрснээр 72 цаг үргэлжилсэн ажил хаялтаа зогсоосон байна. Уурхайн зүгээс урамшуулал болон бусад хэлбэрээр үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд 32 сая орчим чили песо төлөхийг зөвшөөрсөн аж. Үйлдвэрчний эвлэлд нийт уурхайн ажилчдын 88.3 хувь буюу 2376 гишүүн хамрагддаг ажээ. Үйлдвэрчний эвлэл мэдэгдэлдээ "Энэ асуудлаар шийдүүлэхээр бид олон жил тэмцэж ирсэн. Ажлаас халагдсаны тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, хувьсах урамшуулал зэрэг томоохон ололтуудыг үүнд багтааж чадлаа” гэв. Зэсийн нийлүүлэлт тасалдсанаас үүдэн өнгөрсөн долоо хоногт Лондонгийн металлын бирж дээр нэг тонных нь үнэ 9128 долларт хүрч өссөн юм. Эскондида нь дэлхийн хамгийн том зэсийн уурхай бөгөөд өнгөрсөн онд дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн тав орчим хувийг бүрдүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.