images

Индиана Жонсын малгай 630 мянган доллароор зарагдав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-08-19


   1985 онд бүтээсэн "Индиана Жонс" киноны гол дүр археологич доктор Жонсын дүрд тоглохдоо жүжигчин Харрисон Фордын өмссөн малгай дуудлага худалдаагаар 630 мянган доллароор зарагдсан тухай ВВС телевиз мэдээлэв. Энэ нь анхны "Индиана Жонс" кинон дээр гардаг малгайн сайжруулсан хувилбар аж. Английн Herbert Johnson Hat компани тус малгайг туулайн ноосоор хийж дотор талд нь алтан шаргал өнгөөр "IJ" гэсэн үсэг сийлсэн гэнэ. Мөн энэ удаагийн дуудлага худалдаагаар "Оддын дайн", "Харри Поттер" зэрэг кинонд ашиглаж байсан хэрэгслүүдийг борлуулжээ. 1983 онд нээлтээ хийсэн "Оддын дайн: Жеди эргэн ирсэн нь" кинонд эзэн хааны дайчдын өмсдөг дуулга 315 мянган долларын үнэ хүрсэн бол "Харри Поттер" киноны гол дүрийн шидэт саваа 53 мянган доллароор зарагдсан байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.