АНУ: Мишель Обама Камала Харрисыг дэмжинэ
Анд нөхдийн мэдээ
2024-08-19
АНУ-ын Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Камала Харрисын сонгуулийн кампанит ажлын нээлтийн ёслолд ерөнхийлөгч асан Барак Обамагийн гэргий Мишэль Обама оролцож үг хэлэхээр болсон байна. Чикаго бол Мишэлийн төрөлх хот бөгөөд тэрбээр Иллинойс мужийн сенатчаар ажиллаж байв. Тус арга хэмжээ маргааш эхэлж М.Обамагаас гадна, К.Харрисын нөхөр Дуглас Эмхофф, Иллинойс мужийн амбан захирагч Ж.Б.Прицкер нар оролцох аж. М.Обама нь Чикагогийн шилдэг улсын сургууль болох Уитни Янгийн ахлах сургуулийг төгсөөд Принстоны их сургууль, Харвардын их сургуулийн хуулийн сургуульд суралцсан. Хуулийн сургуулиа төгсөөд Чикагогийн “Сидли Остин” хуулийн фирмд ажиллаж байсан бөгөөд энэ фирмийн цорын ганц хар арьст хуульч байв. Тэрбээр өнгөрсөн сарын 26-нд "Харрис бол эгзэгтэй мөчид, зөв цагтаа гарч ирсэн дайчин улс төрч” хэмээн түүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Мөн К.Харрис болон М.Обама нарын утсаар ярьсан бичлэг ил болжээ. Бичлэгт М.Обама “Би чамайг Цагаан ордонд суулгахын тулд чадах бүхнээ хийх болно” гэхэд хариуд нь К.Харрис “Цаашид хамтарч сайн сайхан зүйлс бүтээцгээе” хэмээн хариулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.