АНУ: Найман настай охин дээрэмчинтэй тулжээ
Анд нөхдийн мэдээ
2024-08-16
АНУ-д архины дэлгүүрт халдсан дээрэмчнийг дэлгүүрийн эзэн эр найман настай охиныхоо хамт хөөн зайлуулж чадсан тухай CBS News мэдээлэв. Хэрэг явдал 10-ны өдрийн 21:30 цагийн орчимд тус улсын Миннесота мужийн Мэплвүүд хотын нэгэн дэлгүүрт болсон бөгөөд тухайн үед дэлгүүрийн эзэн Лео ажлаа дуусган хаалгаа барихаар цэвэрлэгээ хийж, 8 настай охин нь аавыгаа хүлээж байв. Энэ үед нэгэн эр дэлгүүрт орж ирэн Лео руу дөхөж ирээд гар буу гарган тулгасан байна. Лео түүнийг ятгаж “Би бага насны охинтойгоо хамт байгаа тул хүүхдийг минь айлгалгүй мөнгө аваад яв” гэж гуйжээ. Тэр этгээд "Ойлголоо" гэж хариулсан мөртлөө буугаа барин охин руу нь дөхсөн байна. Үүнийг харсан Лео эцсийн аргаа хэрэглэн дээрэмчнийг хүчтэй цохив. Улмаар гар бууг нь булаан авч ноцолдож байх үед лангууны ард байсан охин нь бэйсболын цохиур барин ирж дээрэмчний толгой руу нүдэж эхэлсэн байна. Цохиурт өртөж нүүрэндээ гэмтэл авсан дээрэмчин шууд гарч зугтсан бөгөөд удалгүй цагдаа нар ирж, дэлгүүрээс хэдэн зуугаад метрийн цаанаас гэмт этгээдийг баривчилжээ. Уг этгээд нь хүргэлтийн компанид ажилладаг 30 гаруй насны залуу байсан бөгөөд гар буу нь хуванцар буу байжээ. Эдүгээ түүнийг санаатайгаар дээрэм хийхийг завдсан хэрэгт буруутган шалгаж байна. Лео “Тэр үед би охиноо хамгаалахаас өөр юу ч бодоогүй. Охиноороо үнэхээр бахархаж, ирээдүйд зоригтой, хүчирхэг хүн болох нь гэсэн бодол төрж байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.